NIIMBOT Принтер

📋 Ашиглалтын заавар

1 Апликейшн суулгах

Та утас эсвэл компьютердаа Niimbot апликейшныг татан суулгана. (Улаан цагаан өнгөтэй)

2 Цаас байрлуулах

Принтерийн таглааг онгойлгон цаасыг доош харуулан хийж, 2 талаас нь шахагчаар шахан хөдөлгөөнгүй байршуулна. Цаасны эхлэл хэсгийг таглаанаас бага зэрэг цухуйлган гаргаж таглааг хаана.

3 Принтер асаах

Принтерээ нүүрний хэсэгт байрлах дугу хэлбэртэй асаах товч дээр удаан дарж асаана.

Анхаар: Цаас зөв байрласан бол асаахад цэнхэр гэрэл асна. Хэрэв улаан гэрэл асвал цаасыг дахин шалгаж зөв байрлуулаарай.
4 Принтер холбох

Татсан апликейшны баруун дээд буланд "unconnected" гэсэн бичиг дээр дарж асаалттай байгаа принтерээ холбоно. (Bluetooth асаасан байх) Холболт амжилттай болсноор гэрэл ногоон болно.

5 Хэвлэх

Холболт амжилттай болсны дараа апликейшны Home хэсэг дээр принтерт байршуулсан цаас автоматаар танигдан гарч ирнэ. Танигдсан цаас дээр даран хүссэн загвараа гаргаж Print товчийг дарна.

💡 Чухал зөвлөмжүүд
Цаасны төрөл: NIIMBOT принтер нь зөвхөн өөрийн цааснуудыг дэмждэг.
Цэнэглэлт: Нэг цэнэглэхдээ тасралтгүй дүүртэл нь цэнэглэх (ойролцоогоор 4 цаг орчим)
⚠️ Чухал анхааруулга: Танд хувиараа баталгаагүй газруудаас хятад бичигтэй NIIMBOT авахгүй байхыг зөвлөж байна.
Шалтгаан: Хувь борлуулагч нараас захиалж авсан хятад бичигтэй NIIMBOT нь зөвхөн хятад улсад ашиглагдах зориулалттай байдаг ба "The connected device cannot be used in this area." гэсэн алдаа гарч ирдэг.
✅ Зөвлөмж: Манай оруулж ирдэг принтер нь NIIMBOT үйлдвэрээс олон улсад ашиглагдахаар зориулагдан хийгдсэн англи хэлтэй, чанарын стандарт бүхий принтерүүд байдаг тул ашиглахад асуудал гарахгүй.
Нүүр
Ангилал
Instagram
Холбогдох
  • Хаяг: Канон Төв, Оффисын 4-р давхар, 402 тоот,
    Энхтайвны өргөн чөлөө 29/1, Чингэлтэй Дүүрэг,
    2-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс
  • Email: [email protected]
  • Phone: (212) 555-1234
Login